Work Safely at Heights
About Course
Сургалтын танилцуулга
Энэхүү сургалт нь Австралийн ур чадварт суурилсан дараах хөтөлбөрийн дагуу явагдана:
- National Units of Competency RIIOHS204A – Work Safely at Heights
- CPCCCM1006A – Work Safely at Heights
Мөн сургалтын агуулгад дараах стандартуудын мэдээлэл багтсан учраас та өндөрт ажиллахтай холбоотой цогц мэдлэг эзэмшинэ. Үүнд:
- AS/NZS 1891 Industrial fall-arrest systems and devices
- AS 1892 Portable Ladders
- AS/NZS 1576 & 1577 Scaffolding
- AS 2550 & AS 1418.17 Cranes (including hoists and winches)
Сургалтын бүтэц
- Бүлэг#1 Төлөвлөх (өндрийн ажлыг төлөвлөхөд шаардагдах бүх зүйлсийг энэ бүлэгт үзнэ. Үүнд: хууль эрх зүйн шаардлага, байгаль орчны хамгаалал, тухайн ажилд зориулсан стандарт журам, ажлын талбайн мэдээлэл цуглуулах, эрсдэлийн үнэлгээ хийх, аюултай энерги эсвэл аюултай бодисоос тусгаарлах, үйл ажиллагааны төлөвлөгөө гэх мэт)
- Бүлэг#2 Бэлтгэх – Талбай бэлтгэх (өндрийн ажлыг төлөвлөсний дараа бэлтгэх алхам руу шилжинэ. Бэлтгэх алхам нь дотроо “ажлын талбай бэлтгэх” , ” багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж бэлтгэх” гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Энэ бүлэгт “ажлын талбай бэлтгэх” үед шаардагдах зүйлсийг судлана. Үүнд: орчны тусгаарлалт хийх, энергийн тусгаарлалт хийх, ирмэгийн хамгаалалт, бэхэлгээний цэг, аюулгүйн тор, тосох тавцан гэх мэт)
- Бүлэг#3 Бэлтгэх – Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ( энэ бүлэгт өндрийн ажилд хэрэглэдэг бүх багаж, төхөөрөмжийн талаар судлана. Үүнд: өндрийн бүс, татлага, холбогч хэрэгслүүд, сагстай өргөгч, хайчин өргүүр, хувийн хамгаалах хэрэгсэл гэх мэт)
- Бүлэг#4 – Гүйцэтгэх (энэ бүлэгт гэнэтийн ослын үед хариу үзүүлэх, анхны тусламж, ослыг мэдээлэх, харилцаа холбоо, ажлын явцад хяналт тавих гэх мэт гүйцэтгэх явцад гарч болох өөрчлөлтөд хэрхэн бэлтгэлтэй байж, түргэн шуурхай хариу арга хэмжээ авахыг судлана.)
- Бүлэг#5 – Дуусгах ( Сүүлийн 5 дугаар бүлэгт өндрийн ажлыг амжилттай гүйцэтгэж дуусгасны дараа юу хийх шаардлагатай байдгийг үзнэ. Үүнд: ажлын гүйцэтгэлийг шалгах, цэвэрлэгээ, хог хаягдлын менежмент, бичиг баримтаа хаах, хадгалах гэх мэт)
Course Content
form to submit
-
forminator form